Sun Logo
ОХУ-ЫН ӨВӨР БАЙГАЛИЙН ХЯЗГААРЫН СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫН АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ. /2025.04.07/
ОХУ-ЫН ӨВӨР БАЙГАЛИЙН ХЯЗГААРЫН СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫН АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ. /2025.04.07/

Тус уулзалтад ОХУ-ын талаас: Өвөрбайгалийн хязгаарын Соёлын дэд сайд Алекминская Татьяна Эдуардовна. А.К. Кузнецовын нэрэмжит Өвөрбайгалийн хязгаарын орон нутаг судлах музей"-н дэд захирал Максименя Ксения Владимировна. Өвөрбайгалийн хязгаарын соёлын сургуулийн захирал Рюмкин Алексей Иванович. Өвөрбайгалийн хязгаарын уран зургийн музейн Шинжлэх ухааны үзэсгэлэнгийн үйл ажиллагаа хариуцсан орлогч захирал Ляшенко Екатерина Сергеевна нар тус тус оролцлоо. Уулзалтын хүрээнд Оросын талаас дараах саналыг дэвшүүлэв: Үүнд: - /Аугаа их Ялалтын баярыг тохиолдуулан Чита хотноо Виртуал музейн үзэсгэлэн зохион байгуулж тус үйл ажиллгааны хөтөлбөрт Дорнод аймгийн түүхэн дурсгалт газруудыг сурталчлан таниулах ажлыг хамтран зохион байгуулах боломжийг судлах,хамтран ажиллах - Орос улсад үзүүлсэн Монголын тусламж сэдэвтэй үзэсгэлэн гаргахаар бэлтгэж байна. Монголын талаас баримт, холбогдох материал, зүйлийг гаргаж өгөх, хамтран ажиллах - Байгалийн уран зургийн чиглэлээр Дорнод аймагт үзэсгэлэнг Музейн дэргэдэх ТББ-ын санаачилгаар гаргах, Дорнод аймагт байгалийн уран зургийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-тай хамтран ажиллах хүсэлттэй байна. 2025 оны 08 дугаар сард гэрэл зургийн чиглэлээр олон улсын төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Арга хэмжээний удирдамжийг илгээнэ. - Соёлын сургуулийн захирал бүжиг дэглээч, багш, Бүжигчин, Менежер зохион байгуулагч мэргэжлээр монгол талаас элсэлт авах хүсэлт илэрхийлсэн. /хугацаа 3 жил 10 сар, нас 16, 17, 18, нөхцөл тэтгэлэгтэй/ - Өвөрбайгалийн "Голос дети" хүүхдийн урлагийн наадам 2025 оны 11 сард болно. Тус наадамд Дорнод аймгийн хүүхдүүдийг хамруулах ажлыг зохион байгуулах/Удирдамжийг илгээнэ/ Монголын талаас дараах саналыг дэвшүүллээ: Үүнд: - Г.Дарамзагдын нэрэмжит мэргэжлийн дуучдын олон улсын уралдааны мэдээлэл хүргэж, орос талаас оролцогчдыг зохион байгуулж дэмжин, хамтран ажиллах - Алтан дөрөө, Баргажин наадмуудын талаарх мэдээлэл, оролцогчдыг оролцоог хамтран ажиллах - Соёлын сургуулийн удирдлагад театрын дуу, шум, гэрэлтүүлгийн техникчид, музейн үзмэр арчилгаа, чихмэлчин, номын сангийн чиглэлээр мэргэжлийн сургалт, албан хаагчдыг чадавхжуулах тал дээр хамтран ажиллах - Аймгийн номын сан, Өвөр байгалийн хязгаарын номын сантай хамтран ажиллах санамж бичиг байгуулах санал тавьсан.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
81
Сүүлийн 7 хоног:
562
Сүүлийн сар:
1346
Нийт:
1963
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР