Sun Logo
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУГАА ЭЛЧИН САЙД ФАРХОД НУРИТДИНОВИЧ АРЗИЕВ-ИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУГАА ЭЛЧИН САЙД ФАРХОД НУРИТДИНОВИЧ АРЗИЕВ-ИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Фарход Нуритдинович Арзиев-ийг 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа.

 

 

Сайд Б.Батцэцэг манай хоёр улс өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд найрсаг харилцаа, хамтын ажиллаагаа тогтвортой хөгжүүлж ирснийг дурдаад далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд цаашид улс төрийн бүхий л түвшний яриа хэлэлцээг идэвхжүүлэх чиглэлд Элчин сайдыг идэвх зүтгэлтэй ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв.

 

 

Элчин сайд Фарход Нуритдинович Арзиев өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр улсын хамтын ажиллагааны түүхэнд тодоор бичигдэн үлдэх үйл явдал болсныг онцлоод 2025 онд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг гүнзгийрүүлж, худалдаа, эдийн засаг болон соёл, боловсрол, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих чиглэлд идэвх зүтгэлтэй ажиллахаа илэрхийлэв.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
32
Сүүлийн 7 хоног:
176
Сүүлийн сар:
629
Нийт:
2489
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР