
Зорилго: Зөвлөх үйлчилгээ нь “Залуучуудын нийгмийн даатгалын талаарх, ойлголт, хандлага”-ын талаарх судалгааны хүрээнд:
Түүврийн хэмжээг оновчтой тодорхойлох; Чанар болон тоон судалгааны асуулга боловсруулахад зааварчилгаа өгөх;
Цугларсан мэдээллийн санд дата анализ хийхэд зааварчилгаа өгөх;
Баримт бичгийн шинжилгээ хийх;
Тайланг уншиж, бодлогын түвшинд санал, зөвлөмж боловсруулах.
Дээрх хүрээнд “Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн”-ийн “Нийгмийн хамгаалал, халамжийн сектор”-ын үндсэн багийн гишүүдэд арга зүйн болон судалгааны ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах зорилготой. Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн нь эрх бүхий иргэнийг зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.
Сонирхсон зөвлөхүүд нь үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах ур чадвар, туршлагатай болохыг нотолсон мэдээллийг ирүүлнэ. Үүнд: Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн дараах шаардлагыг хангасан байна.
Судалгааны зөвлөх: 1 хүн
Тавигдах шаардлага:
Боловсрол:
Их дээд сургууль төгссөн магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
Социологич, нийгмийн хамгааллын чиглэлээр төгссөн бол давуу тал болно.
Туршлага:
Судалгааны мэдээлэл цуглуулалтын баг нь хуулийн этгээд байх бөгөөд холбогдох чиглэлээр доод тал нь 5 жил хүртэлх хугацаанд судалгааны ажилд зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай байх;
Төрийн байгууллагатай хамтарч ажиллаж байсан туршлагатай байх;
Үүрэг хүлээх чадвартай байх;
Нийгмийн даатгалын чиглэлээр мэргэшсэн байх;
Гүйцэтгэгч байгууллагатай тогтсон хугацаанд хамтарч ажиллах.
Санал ирүүлэх:
Судалгааны ажлын туршлагыг багтаасан товч танилцуулга;
Иргэний CV, боловсролын гэрчилгээний хуулбар;
Нийгмийн даатгалын сүүлийн 6 сарын хуулбар.
Мэдүүлгээ ирүүлэх хүсэлтэй иргэн нь зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох баримт бичгийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 11:00 цагаас өмнө info@institute.gov.mn и-мэйл хаягаар ирүүлнэ үү.
Нэмэлт мэдээллийг ажлын өдөр 09.00-17:00 цагийн хооронд доорх хаягаар ирж авна уу.
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам, 55 дугаар байр, 2 дугаар давхар, Хүн ам, хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн байр
Харилцах албан тушаалтны нэр: НХХС-ын эрхлэгч Б.Төмөрчулуун Утас: 99035110, ЭША Э.Туяацэцэг Утас: 99292840
ХҮН АМ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН