Sun Logo
САЙХАН-ОВОО СУМЫН УУГУУЛ СПОРТЫН МАСТЕР Н.УРАНЧИМЭГИЙН НЭРЭМЖИТ СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО
САЙХАН-ОВОО СУМЫН УУГУУЛ СПОРТЫН МАСТЕР Н.УРАНЧИМЭГИЙН НЭРЭМЖИТ СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

      Спортын мастер Н.Уранчимэгийн нэрэмжит сумын аварга шалгаруулах Сагсанбөмбөгийн тэмцээн 2025 оны 05 дугаар сарын 24-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулийн Спорт зааланд амжилттай болж өндөрлөлөө. Аварга шалгаруулах тэмцээнд 10 багийн 70 гаруй тамирчин оролцлоо.

 Эрэгтэй: 1-р байр Б.Дамцагдорж ахлагчтай Мааньт баг 

        2-р байр У.Мөнххүслэн ахлагчтай Онги баг 

        3-р байр Г.Чагдарсүрэн ахлагчтай ЗДТГазрын хамт олон 

Эмэгтэй: 1-р байр Ц.Дэлгэртөгс ахлагчтай ЕБС-ийн хамт олон

       2-байр, Б.Батчимэг ахлагчтай Найз баг 

       3-р байр С.Нандинтогтох ахлагчтай Аж ахуйн нэгдэл баг

  Ур чадварын аваргаар Х.Алтангэрэл, Ц.Болортуяа 

 Алсын зайн шидэлтийн аваргаар Х.Төмөртогоо, С.Нандинтогтох 

       Шилдэг довтлогчоор Э.Энхсайхан, Б.Батчимэг 

Тоглолтын шилдэгийн шилдэг MVP тамирчнаар Б.Дамцагдорж, Ц.Дэлгэртөгс нар шалгарав. Багийн амжилтаар Мааньт баг Шилжин явах цомын эзэн болсон байна. 

Ивээн тэтгэсэн Спортын мастер Н.Уранчимэгийн гэр бүлд талархлаа. 

Зохион байгуулагч: Спортын мастер Н.Уранчимэгийн гэр бүл, ахан дүүс, Засаг даргын Тамгын газар, Нийтийн биеийн тамир, Спортын зөвлөл

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
63
Сүүлийн 7 хоног:
450
Сүүлийн сар:
1435
Нийт:
2086
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР