Sun Logo
Уул уурхайн шинжилгээ, туршилтын лаборатор
Уул уурхайн шинжилгээ, туршилтын лаборатор

ул уурхайн шинжилгээ, туршилтын лабораторийн дарга С.Алтанхуяг

 

Ахлах шинжээч, доктор (PhD) Ж.Нарангэрэл 

 

Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораторийн үйл ажиллагааны стратеги 

 

  1. 1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Лабораторийн үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжууд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Уул уурхайн сайд, дэд сайдын бодлогын удирдамжийг хэрэгжүүлэхэд оршино.

 

  1. 2. Yйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Ашигт малтмалын бүх төрлийн шинжилгээ, тэдгээрийг гүнзгий боловсруулах технологийн туршилтын ажил гүйцэтгэх, уул уурхайн бохирдлыг тогтоох, олон улсын жишигт хүрч магадлан итгэмжлэгдсэн, лаборатори болох, уул уурхай, нүүрс, шатдаг занар, хими, металлургийн үйлдвэрийн томоохон цогцолборуудыг барьж байгуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд суурь үйлчилгээ үзүүлэх

 

  1. 3. Үйл ажиллагааны эрхэм зорилго

Лабораторийн эрхэм зорилго нь төрөөс уул уурхайн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудад хөнгөн шуурхай, шударга үйлчилгээ үзүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх замаар эдийн засгийн хөгжилд эрдэс баялагийн салбарын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх

 

  1. 4. Yйл ажиллагааны стратегийн зорилт

 

Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уул уурхайн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай суурь мэдээллээр хангах, Засгийн газрын бодлого хэрэгжүүлэхэд бүх талын таатай орчинг бүрдүүлэх

 

  1. 5. Yйл ажиллагааны гол зорилт

 

Лабораторийн стратегийн гол зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан зорилтуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ:

 

5.1.Нүүрс, шатдаг занарын гүн боловсруулалт, хийжүүлэлт, коксжуулалт, шингэрүүлэлтийн үйлдвэрлэлийн дэвшилтэт технологиудыг нутагшуулан хөгжүүлж, импортыг орлох химийн, нефть химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинжлэх ухаан, технологийн туршилт, судалгааны суурь бий болгох

5.2.Ашигт малтмалын шинжилгээ, туршилтын зориулалттай орчин үеийн тоног төхөөрөмжүүд, сүүлийн үеийн стандартуудыг лабораторид ашиглан, шинжилгээ, туршилтын ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах

5.3.Уул уурхайн орчны бохирдлыг тогтоох шинжилгээнүүдийг чиг үүргийн дагуу болон захиалгаар хийж гүйцэтгэх, мэдээллийн санг өргөжүүлэх

  1. 6. Лабораторийн шинжилгээ, туршилт

 

 

6.1.Лабораторийн итгэмжлэлийн хүрээнд гүйцэтгэж буй шинжилгээ туршилт

 

  • Хатуу түлшний техникийн иж бүрэн шинжилгээ: Чулуун ба хүрэн нүүрс, занар, хагас кокс, кокс, шахмал түлш г.м. хатуу түлшний Чийг (W), Үнс (A), Нийт хүхэрийн агуулга (St), Дэгдэмхий бодисын гарц (V), Илчлэг (Q).
  • Хатуу түлшний физик, механик болон коксжих, дулааны шинж чанарын шинжилгээ: Нягт, Гадаргуйн талбай, Сүвэршилийн хэмжээ, Үнсний хайлах температур, Чөлөөт хөөлтийн зэрэг (FSI), Рога ба Жи индекс (RI and GI), Дилатаци, Грей-Кингийн коксын төрөл (GK).
  • Хатуу түлшийг баяжуулах, брикетлэх, утааны найрлага тодорхойлох туршилтууд: Хатуу түлшийг Флотацийн аргаар баяжуулах, Холбогчгүйгээр шахах, Түлшний шатаалтаас үүсэх хорт хийн найрлага.

6.2.2014 оны 1-р улирлаас шинээр нэмэгдэх шинжилгээ

  • Хатуу түлшний техникийн шинжилгээ: Дулааны термогравиметрийн (TGA),
  • Хатуу түлшний коксжих, дулааны шинж чанарын шинжилгээ: Пластометрийн үзүүлэлтүүд, Нүүрсний хагас коксжуулалтын давирхайн гарц тодорхойлох шинжилгээ (Fisher Assay).
  • Ашигт малтмалын бүтэц, найрлагын шинжилгээ: Органик түүхий эдийн Үндсэн элементүүд (C, H, N), эрдэс түүхий эдийн Ховор элементүүдийн, Дэгдэмхий органик нэгдлүүдийн, Нүүрсний Битумын гарц, Нүүрсний петрографийн шинжилгээ.
  • Уул уурхайн орчны бохирдлын шинжилгээ, үнэлгээ: Хөрс ба усанд агуулагдах Хүнд ба ховор элементүүд, Мөнгөн ус, Циан, Фтор, Хлор, Газрын тосны бохирдлын.
  1. Лабораторийн шинжилгээ, туршилтын нэр, зориулалт

7.1.Лабораторийн итгэмжлэлийн хүрээнд гүйцэтгэж буй шинжилгээ туршилт

 

 Шинжилгээ, туршилтын нэрЗориулалт
 Хатуу түлшний техникийн иж бүрэн шинжилгээ:
1Дээж бэлтгэхШинжилгээ, туршилтын дээж бэлтгэх
2ЧийгХатуу түлшинд агуулагдаж байгаа ажлын болон аналитик чийгийн хэмжээг тодорхойлох
3ҮнслэгХатуу түлшинд агуулагдаж байгаа үнсний хэмжээг тодорхойлох
4Дэгдэмхий бодисын гарцХатуу түлшийг дулааны задралд оруулахад ялгарч байгаа бодисын гарцыг тодорхойлох
5ХүхэрХатуу түлшинд агуулагдаж байгаа хүхрийн хэмжээг тодорхойлох
6ИлчлэгХатуу түлшийг шатаахад ялгарах дулааны хэмжээг тодорхойлох
 Хатуу түлшний физик, механик болон коксжих, дулааны шинж чанарын шинжилгээ
7Харьцангуй нягтХатуу түлшний нягтын хэмжээг тодорхойлох
8Үнсний хайлах температурХатуу түлшний шаталтаас үүссэн үнсний хайлах температурыг тодорхойлох
9Гадаргуун талбай, нүх сүвХатуу бодисын гадаргуун талбай, сүвэршлийн хэмжээг тодорхойлох
10Барьцалдах чанарӨндөр температурт чулуун нүүрсний органик бодис хайлж хоорондоо барьцалдах чанар буюу Рога, Жи индексүүдийг тодорхойлох
11Хөөлтийн зэрэгӨндөр температурт чулуун нүүрсний органик бодис хөөж эзлэхүүнээ тэлэх чанар буюу Чөлөөт хөөлтийн индексийг тодорхойлох
12Грей-Кингийн аргаар коксжилтын төрөл тодорхойлохӨндөр температурт чулуун нүүрсний органик бодисын задралаас үүссэн хатуу үлдэгдлийн хэлбэр, задралын бүтээгдэхүүнүүдийн гарцыг  тодорхойлох
13Дилатометрийн аргаар коксжилт тодорхойлохӨндөр температурт чулуун нүүрсийг халаахад өөрчлөгдөх эзлэхүүний агшилт ба тэлэлтийг  тодорхойлох
 Хатуу түлшийг баяжуулах, брикетлэх, утааны найрлага тодорхойлох туршилтууд
14Баяжигдах чанарЯнз бүрийн нягттай хүнд шингэн ашиглан нүүрсийг хувийн жингээр нь ялгаж баяжигдах чанарыг нь тодорхойлох
15Баяжуулалтын туршилтФлотацийн аргаар баяжуулах туршилт гүйцэтгэх
16Холбогчгүйгээр шахахНам даралт болон температурт хатуу түлшийг шахаж шахмал үйлдвэрлэх боломжийг тодорхойлох
17Түлшний шатаалтаас үүсэх хорт хийн найрлагаТүлшний шатаалтаас үүсэх утаанд SOx, NOx, CO г.м. хийн агуулгыг тодорхойлох

 

7.2.2014 оны 1-р улирлаас шинээр нэмэгдэх шинжилгээ

 

 Шинжилгээ, туршилтын нэрЗориулалт
 Хатуу түлшний техникийн шинжилгээ
1Дулааны термогравиметрийн (TGA)Хатуу түлшинд агуулагдаж байгаа чийг, дэгдэмхий бодис, үнслэгийн хэмжээг нэг дээжээс тодорхойлох
 Хатуу түлшний коксжих, дулааны шинж чанарын шинжилгээ
2Пластометрийн үзүүлэлтүүдӨндөр температурт чулуун нүүрсний органик бодисоос үүссэн уян харимхай массын зуурамтгай ба урсамтгай шинж чанарыг тодорхойлох
3Нүүрсний хагас коксжуулалтын давирхайн гарц (Fisher Assay)Өндөр температурт хатуу түлшний задралаас үүссэн бүтээгдэхүүнүүдийн (хагас кокс, давирхай, ус, хий) гарцыг  тодорхойлох
 Ашигт малтмалын бүтэц, найрлагын шинжилгээ
4Органик түүхий эдийн үндсэн элементүүд (C, H, N)Органик түүхий эдийн үндсэн элементүүдийн (C, H, N) агуулгыг зэрэг тодорхойлох
5Эрдэс түүхий эдийн хүнд ба ховор элементүүдЭрдэс түүхий эдэд ховор элементүүдын агуулгыг тодорхойлох
6Дэгдэмхий органик нэгдлүүдГазрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнд буй дэгдэмхий органик нэгдлүүдийн агуулгыг тодорхойлох
7Нүүрсний битумНүүрсэнд агуулагдаж буй хандлагдах бодисын хэмжээг Сокслетийн аргаар тодорхойлох
8Нүүрсний петрографийнНүүрсний петрографийн найрлагыг тодорхойлох
 Уул уурхайн орчны бохирдлын шинжилгээ, үнэлгээ
9Хөрс ба усанд агуулагдах хүнд ба ховор элементүүдХөрс ба усанд хүнд ба ховор элементүүдийн агуулгыг тодорхойлох
10Мөнгөн усХөрс, тунац, нүүрс, ургамалд мөнгөн усны агуулгыг тодорхойлох
11ЦианХөрс ба усанд хүнд ба ховор элементүүдийн агуулгыг тодорхойлох
12Фтор, хлорУсанд фтор, хлор элементүүдийн агуулгыг тодорхойлох
13Газрын тосны бохирдлынГазрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнээр бохирдсон хөрсний бохирдлын хэмжээг тодорхойлох

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
29
Сүүлийн 7 хоног:
169
Сүүлийн сар:
657
Нийт:
2338
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР