
🔰 Өнөөдөр аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатарын өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр "Шинэ Мөрөн худалдааны төв"ОНӨХХК-д үйл ажиллагаа явуулж байсан 18 оёдолчинтой уулзаж, санал хүсэлт сэтгэгдлийг нь сонсож, дараах тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.
✅ Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатарын санаачлагаар үйл ажиллагаагаа явуулдаг “Хөдөөгийн шийдэл” ОНӨХХК-аас 5 оёдолчинд шулуун оёдлын машин, хэрээсний машин, эсгүүрийн ширээний иж бүрдэлийг хөнгөлөлттэй нөхцөлийн хүрээнд зээлээр олгох;
✅ Оёдолчдын цаашид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжийг хангаж, 10-р багт байрлах “Бизнес хөгжлийн төв”-д ажлын 2 өрөөг түрээсгүй гаргаж өгөх;
✅ 18 оёдолчны судалгааг гаргаж, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлутад уламжлан тоног төхөөрөмжийн дэмжлэгийг хүсэх;
✅ Нэрлэсэн жилийн хүрээнд гялгар уутнаас татгалзаж, дахин ашиглах боломжтой даавуун торны хэрэглээг нэмэгдүүлэх, ажлын хүрээнд оёдолчдод материал худалдан авахад сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 3 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг үзүүлэн хамтарч ажиллахаар боллоо.





