Sun Logo
"Photo week-2025" үзэсгэлэнд 13 уран бүтээлчийн 120-иод бүтээл дэлгэжээ
"Photo week-2025" үзэсгэлэнд 13 уран бүтээлчийн 120-иод бүтээл дэлгэжээ

Энэ онд Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэн хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа. 

Түүхэн ойтой холбогдуулан гэрэл зурагчид, уран бүтээлчдийг дэмжих, бүтээлийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах, гэрэл зургаар Монгол Улсыг сурталчлах ажлын хүрээнд "Photo week-2025" үзэсгэлэн зохион байгуулж байна. 
 


Ховд аймгийн хувьд 13 уран бүтээлчийн 120-иод бүтээлийг дэлгэн харуулсан үзэсгэлэн гаргажээ. 

Орон даяар зохион байгуулж буй тус үзэсгэлэнг аймгийн Засаг дарга М.Амарсанаа үзэж сонирхлоо. 

Тэрбээр: 
 

"Үгээр хэлж үзгээр бичимгүй өвөрмөц дүр, дахин давтагдашгүй агшныг гэрэл зургийн хальснаа буулгасан олон сайхан бүтээл энд тавигдсан байна. 
 


Уран бүтээлчид болон "Photo week-2025" үзэсгэлэнг зохион байгуулж байгаа аймгийн Соёл урлаг, Аялал жуулчлал, Залуучуудын газрын хамт олонд ажлын амжилт хүсье" гэлээ.
 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
134
Сүүлийн сар:
836
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР