Sun Logo
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ИСПАНИЙН ХААНТ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ  ИСПАНИЙН ХААНТ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын Холбоо, хамтын ажиллагааны сайд Хосе Мануэль Албарэсийн урилгаар 2025 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Испани Улсад албан ёсны айлчлал хийнэ. 

 

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд 2014 оноос хойш буюу 11 жилийн дараа монголын талаас хэрэгжиж буй албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм. 

 

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын Холбоо, хамтын ажиллагааны сайд Хосе Мануэль Албарэстай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр харилцаа, хамтын ажиллагаа олон улсын харилцааны асуудлаар санал солилцоно. 

 

Монгол Улс, Испанийн Хаант Улстай 1977 оны 7 дугаар сарын 5-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
134
Сүүлийн сар:
836
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР