Sun Logo
ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛТОЙ ХОЛБООТОЙ ЗАРИМ НЭР, ТОМЬЁОГ ГАДААД ХЭЛНЭЭС МОНГОЛ ХЭЛНЭЭ ОРЧУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛТОЙ ХОЛБООТОЙ ЗАРИМ НЭР, ТОМЬЁОГ ГАДААД ХЭЛНЭЭС МОНГОЛ ХЭЛНЭЭ ОРЧУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Боловсрол яам, Люксембургийн их вант улсын Гадаад хэргийн яам, ПАДЕМ Олон Улсын байгууллагын санхүүжилтээр Монгол улсын “Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан тэгш хамруулах боловсролын цахим платформ бий болгох” төслийг Боловсролын ерөнхий газар, “Адина-тэгш боломж” ТББ хамтран, 2024 оны 1 дүгээр сараас эхлэн 2 жилийн хугацаанд хэрэгжүүлж байна. 

 

Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн чиглэлээр дараах 9 модулийг боловсруулсан байна. Үүнд: 

 

📍Аутизмын хүрээний эмгэг 

📍Тулгуур хөдөлгөөний бэрхшээл 

📍Хэл ярианы бэрхшээл 

📍Анхаарлын дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг 

📍Оюун ухааны бэрхшээл 

📍Харааны бэрхшээл 

📍Сонсголын бэрхшээл 

📍Дауны хам шинж 

📍Суралцахуйн бэрхшээл 

 

Дээрх 9 модулийн хүрээнд болон боловсролын салбарт тэгш хамруулах боловсролын чиглэлээр түгээмэл ашигладаг зарим нэр томьёог гадаад хэл дээрх сурвалжаас монгол хэл рүү орчуулан салбарын хэмжээнд нэгдсэн ойлголттой болж, цаашид монгол хэлнээ зөв орчуулж, ашиглах зорилгоор хэлэлцүүлэх, санал авах уулзалтыг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа. 

 

Уулзалтад Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Нийслэлийн боловсролын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Монгол улсын боловсролын их сургууль Боловсрол судлалын сургууль, Монголын аутизмын холбоо, Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн эвсэл, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо ТББ, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг ТББ, Японы хүүхдийг ивээх сан, Падем ОУБ байгууллагуудын төлөөлөл нийт 22 оролцогч оролцож, санал бодлоо солилцлоо. 

 

#тэгш_хамруулах_боловсролын_хэлтэс

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
25
Сүүлийн 7 хоног:
165
Сүүлийн сар:
653
Нийт:
2339
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР