Sun Logo
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ “НЭГ ЦОНХ”-НЫ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭРЭГЖИЛТ, ҮНЭЛЭЛТ ДҮГНЭЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ, ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ “НЭГ ЦОНХ”-НЫ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭРЭГЖИЛТ, ҮНЭЛЭЛТ ДҮГНЭЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ, ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол Улсын гадаад харилцааны “Нэг цонх”-ны бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, үнэлэлт дүгнэлтийн талаар мэдээлэл солилцох, хамтран ажиллах талаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Гадаад харилцааны яамны холбогдох удирдлагууд, албаны хүмүүсийн хамтарсан уулзалт 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Гадаад харилцааны яаманд болов.

 

Уулзалтад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг нар оролцсон бөгөөд Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагаа, ГХЯ-ны үйл ажиллагааны онцлогийн талаар тус яамны албаны хүмүүс, төрийн байгууллагын хяналт, шалгалт, үнэлгээ, мониторингийн чиглэлээр олон улсын цогц систем нэвтрүүлэх талаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын холбогдох газрын дарга нар тус тус харилцан мэдээлэл хийж, хоёр байгууллага хууль, журам, тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. 

 

Уулзалтын дүнд хоёр байгууллагын ажилтан, албан хаагчдад зориулсан хоёр талын сургалт харилцан зохион байгуулах, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ГХЯ-ны зүгээс мэргэжлийн зөвлөгөө өгөн хамтран ажиллахаар тохиролцов.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
134
Сүүлийн сар:
836
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР