Sun Logo
“Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл мэндийн хөгжил: Хиймэл оюун ухаан ба цахимжилт”
 “Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл мэндийн хөгжил: Хиймэл оюун ухаан ба цахимжилт”

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр” болгон Олон улсын хэмжээнд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол улсад 14 дэх жилдээ “Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл мэндийн хөгжил: Хиймэл оюун ухаан ба цахимжилт” уриан дор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар Ололт амжилтын түлхүүр.ХХК хамтран Health safety environment-2025 forum-“HSE update forum” арга хэмжээг зохион байгуулж байна. Хяналт хэрэгжүүлэгч байгууллагаас салбарын хууль, дүрэм журмын биелэлтийг хангуулах үндсэн чиг үүрэг хэрэгжүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тасралтгүй, тогтвортой үр дүнтэй үйл ажиллагааг сайжруулан хөдөлмөрийн хяналтын үр нөлөөг дээшлүүлэхэд мэргэжлийн байгууллага болон нийгмийн түншлэлийн оролцоог өргөнөөр хамруулан ажиллаж байна. “Хиймэл оюун ухаан ба цахимжилт” уриан дор олон улсын өнөөгийн түвшинд ашиглагдах болсон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага менежмент, хяналтын тогтолцоог цахимжуулах AI хэрэгсэл ашиглах, устөрөгч ба литиум хэрэглээ, ажлын байранд ажилтаны хөдөлмөрийн чадварыг сайжруулахад сэтгэл зүйн байдлыг чадавхжуулахад чиглэсэн олон улсын мэргэжилтэнгүүдийн илтгэл болон бодит орчин нөхцөлд зөвлөгөөн хэлэлцүүлгийг төлөвлөн зохион байгуулж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
134
Сүүлийн сар:
836
Нийт:
2359
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР