Sun Logo
“ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭС 2025 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХУРАЛ БОЛЛОО
“ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭС 2025 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХУРАЛ БОЛЛОО

   “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Зэвсэгт хүчнээс 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлтийн хурлыг Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн мод үржүүлгийн газар Түргэний голын цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. 

    Төлөвлөлтийн хуралд ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Б.Баатар, Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал нар Барилга-инженерийн цэргийн удирдах газрын Байгаль орчин, экологийн хэлтсийн мэргэжилтэн, Зэвсэгт хүчний 017, 326 дугаар ангийн мод үржүүлгийн алба хаагчид, Зэвсэгт хүчний 016, 017, 119, 120, 326 дугаар нэгтгэл, ангийн захирагч, экологич нар оролцлоо. 

  Энэ үеэр ЗХЖШ-ын Материал техникийн газраас Зэвсэгт хүчин Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн 7 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ба 2030 он гэхэд 27.1 сая мод, бут, сөөгийг тарьж ургуулахаар зорьж, 2021-2024 оны байдлаар нийт 31 нэр төрлийн 2,266,391 ширхэг мод, бут тарьж, 2024 онд 23 нэр төрлийн 395,182 ширхэг мод, бут, сөөгийг Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарыг түшиглэн тарьж, арчилгаа, усалгааг зохион байгуулсан талаарх мэдээллийг хуралд оролцсон бүрэлдэхүүнд танилцуулж, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлыг бүрэлдэхүүнд танилцуулсан юм. 

    Зэвсэгт хүчний хэмжээнд 2025 онд 1 сая мод тарихаар төлөвлөөд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 3 нэр төрлийн 886,300 ширхэг харандааг Хуурай замын цэргийн командлалын харьяа 7 ангийн 72 цэргийн алба хаагчид, 11 нэгж техниктэйгээр 5 аймгийн ойн сангаас бэлтгэн авч, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа бол Батлан хамгаалах яамны харьяа байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарын байрлалыг “Ногоон хотхон болгох, агропарк байгуулах” төслийн хүрээнд Зэвсэгт хүчний 2 ангийг эко хотхон болгох, 6 салбарт ойн зурвас байгуулах төлөвлөлтийг хийж мод, бутыг хуваарилах ажлыг эхлүүлээд байна. 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
134
Сүүлийн сар:
836
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР