ГАЗРЫН ДААМЛУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025 оны 2-р сарын 20-21-ний өдрүүдэд сумдын газрын даамлуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтыг ГХБХБГ-ын дарга Ж.Естай нээж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсэн, газрын даамлуудаас сумандаа иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ тулгамдаж буй асуудлын талаар ярилцан санал бодлоо солилцож, 2025 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар үүрэг даалгавар өглөө. Сургалтын хүрээнд холбогдох мэргэжилтнүүд дараах сэдвээр
•Кадастрын асуудал болон /egazar.gov.mn/ цахим систем,
•Газар зохион байгуулалтын төлөвлөлт, газар олголт
•Газрын татвар, төлбөр, дуудлага худалдаа, эзэмшил газрыг барьцаалж, чөлөөлөх,
•Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа,
•Геодези, зураг зүйн болон газар зүйн нэр,
•Газрын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт,
•Хашаагаа илүү сунгаж барьсан зөрчил, хяналт шалгалтын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай сургалт явуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.







БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
Холбоотой мэдээ