
✅️Баянхонгор аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас "Нэг хамт олон-Нэг сайн дурын ажил" аянд хамт олноороо нэгдэж, залуучуудын хөгжлийн төвийн сайн дурын ажилтнууд болон Улаан загалмайн сайн дурынхантай хамтран дараах САЙН ДУРЫН ажлуудыг зохион байгууллаа. ✅ Баянхонгор сумын Дуурсах, Цагаанчулуут багуудын зорилтот бүлгийн өрхүүдээс асаргаанд байдаг ганц бие ахмад настанууд болон хүнд төрлийн хөгжлийн бэрхшээлтэй 4 өрхөөр айлчлан: 💚 Гэрийг нь цэвэрлэж, угааж арчиж,хашаан доторх хогийг цэвэрлэлээ. 💚Оройн хоолыг хийхэд бэлэн болгож, мах татаж, гурил зуурч элдэж, хэрчин бэлэн болголоо. 👏👏🫶🙋♀️🙋 💚Ахмад наснуудтайгаа сайхан ярилцаж, сэтгэлийн дэм өгсөн сайхан өдөр байлаа. ❤️Хамтран ажилласан Улаан загалмайн хороо болон сайн дурын хүүхдүүд та бүхэндээ баярлалаа амжилт хүсье.👏👍🫶🥰 #САЙН_ҮЙЛС_БҮХЭН_ДЭЛГЭРЭХ_БОЛТУГАЙ 🥰👨👩👧👦🌈






