МӨРӨН СУМЫН ЗАСАГ ДАРГА Х.ТАЙВАНБАЯР, АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗРЫН ДАРГА Т.ЛХАГВАДОРЖИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

“Тэр бум мод” үндэсний хөдөлгөөн, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн жилийн хөгжлийн төлөвлөгөө, нэрлэсэн жилийн хүрээнд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны 1 дүгээр сарын 27-ний өдрийн хуралдааны 35 дугаар тогтоолоор баталсан хашаандаа мод тарьсан иргэнийг урамшуулах журмыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай болон сумын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтад Мөрөн сумын Байгаль орчин тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн мэргэжилтнүүд, Байгаль орчны газрын холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.


Холбоотой мэдээ