
Япон Улсын “Heart Saving Project” ТББ-ын хүүхдийн зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нарын баг Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, 0-18 насны төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамруулах юм. Нөгөөтэйгүүр орон нутагт ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллана. Хэрвээ таны хүүхдэд зүрхний ямарваа нэг эмгэг ажиглагдаж байвал энэ өдрүүдэд аймгийн нэгдсэн эмнэлэгт үзлэг оношилгоонд хамруулах бүрэн боломжтой юм. Өнөөдөр 100 гаруй хүүхдүүдэд үзлэг оношлогоо хийлээ. Дараах цагийн хуваарийн дагуу үзлэг оношлогоо хийгдэнэ. 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 11:00-16:00 цагийн хооронд /Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт/ 2025 оны 05 дугаар сарын 01 өдөр 09:00-16:00 цагийн хооронд /Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт/ 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 09:00-15:00цагийн хооронд /Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт/

