Sun Logo
“ИЛТГЭЛИЙН УРАЛДААН-2024”
“ИЛТГЭЛИЙН УРАЛДААН-2024”
                Компанийн нийт ажиллагсдын дунд 12 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн “Илтгэлийн уралдаан” 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Дөл” танхимд зохион байгуулагдлаа. Тус уралдааныг нээж компанийн Гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг ЭХ-ний салбарын хэмжээний шинэлэг, сонирхолтой мэдээ мэдээлэл хүргэлээ. Мөн ирэх жилийн илтгэлийн уралдаанаа 2 чиглэлээр: 1.Уламжлалт байдлаар “Компанийн хэмжээнд явцуу дамжлага арилгах, үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэж, шийдэл гарган, үйлдвэрлэлд нэвтрүүлэх”, 2.“ЭХ-ний салбарын өмнө тулгамдаж буй хүндрэлтэй асуудлуудаас шийдэх, гарц гаргалаа эрж хайх, түүнийг олж хэрэгжүүлэх чиглэлээр, салбарын мэргэжилтнүүдийн анхаарлыг татахуйц, шуугиан дэгдээсэн илтгэлүүдийг, ахмадуудаа урьж оролцуулан нээлттэй байдлаар зохион байгуулж болохыг мэдэгдээд энэ удаагийн илтгэлийн уралдаанд оролцож буй бүх оролцогч нарт талархал илэрхийлж, амжилт хүслээ. Шүүн явуулах шүүгчийн бүрэлдэхүүнд ШУТИС, ЭХС-ийн сургалт чанарын албаны дарга, доктор дэд фрофессор Ч.Улам-Оргил, ахлах багш, доктор А.Түмэнбаяр нар урилгаар ирж оролцлоо. Уралдаанд өөрсдийн бэлдсэн илтгэлээрээ оролцохоор 9 хүн материалаа ирүүлснээс СХА-ны хэмнэлтийн инженер Б.Бадрал хүндэтгэх шалтгааны улмаас оролцож амжаагүй бол үлдсэн 8 оролцогч асуудал дэвшүүлсэн, шийдэл, гарц гаргалгаа олж шийдвэрлэсэн чухал сонирхолтой илтгэлүүд тавьж оролцлоо. Оролцсон илтгэлүүдээс ЗЦ-ийн ЦШ-ийн инженер П.Баярмагнайгийн “Цахилгаан шүүлтүүрийн засварын технологи ба шийдэл”илтгэл 149 оноогоор 1-р байр эзэлж 2,5 сая төгрөг, ТДЦ-ийн цахилгааны инженер Э.Наранхүүгийн “Цахилгаан түлхэгчид давтамж хувиргагч суурилуулах” илтгэл 136 оноогоор 2-р байр эзэлж 2,0 сая төгрөг, ТДЦ-ийн Тоноглолын II бригадын засварын мастер И.Ариунболдын “Алхан бутлагчийн шинэчлэл”илтгэл 130 оноогоор 3-р байр эзэлж 1,5 сая төгрөг, СХА-ны инженер Н.Пүрэвхүүгийн “Зуухны өгөгдлийн шинжилгээ” илтгэл тусгай байр эзэлж 1,0 сая төгрөгийн урамшуулал тус тус хүртсэн бол СХА-ны системийн инженер Ж.Энхзулын “ЭХ-ний салбарын үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх бизнес процесс, түүнийг дэмжих мэдээллийн системийн нэгэн шийдэл”, ХА-ны цахилгаан хэмжүүрийн шалгалт тохируулгын хяналтын инженер А.Батболдын “Чангалагч түлхүүрийн ач холбогдол, түүнийг хэрхэн зөв үр ашигтай хэрэглэх нь”, ХА-ны хэмжил зүйч, экологи хяналтын инженер Б.Бүрэнжаргалын “ДЦС-4 ТӨХК-ийн хог хаягдлын цогц менежмент”, ТЦ-ийн Баланс доргионы мастер Ч.Батбаярын “Конденсаторын трубны системийн бохирдлыг урвалж бодисоор бууруулах нь” сэдвээр тавьсан илтгэлүүд тус бүр хоёр зуун мянган төгрөгийн урамшуулал хүртлээ. Уралдааныг СХА-ны холбоо сүлжээний мастер Г.Билгүүн хөтлөн явууллаа. СХА-ны төсөл судалгааны инженер, орчуулагч Н.Ёндонжамц хүрэлцэн ирсэн бүх хүмүүсийн дунд асуулт хариултын тэмцээн зохион байгуулахад НАХ-ийн П.Гантулга, МЦ-ийн И.Алтанзул, СХА-ны Э.Цогтбаяр, ТДЦ-ийн И.Ариунболд нар оновчтой зөв хариулан тус бүр 20 мянган төгрөгийн урамшуулал хүртлээ.
            СХА-ны дарга Г.Галбадрах илтгэлийн уралдааныг хааж хэлсэн үгэндээ: Сонирхолтой сайхан илтгэлүүдийг, чанартай судалгаа хийж үндэслэл сайтай боловсруулж, чадварлагаар илэрхийлж, энэ удаагийн Илтгэлийн уралдаанд амжилттай оролцсон бүх илтгэгч нарт болоод уг уралдааныг эхнээс нь дуустал үзэж сонирхсон бүх хүмүүст талархал илэрхийлье. Компанийн Гүйцэтгэх захирлын санал санаачлагыг үүрэг даалгавар болгон 2025 оны эхнээс удирдамжаа боловсруулан хэрэгжүүлэн ажиллана. Иймээс нээлттэй байдлаар зохион байгуулагдах Илтгэлийн уралдаандаа эртнээс бэлдэж амжилттай оролцохыг та бүхэнд уриалж байна! гээд ажлын амжилт хүслээ.
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
36
Сүүлийн 7 хоног:
256
Сүүлийн сар:
936
Нийт:
1584
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР