Sun Logo
ӨНӨӨДӨР “ХӨШӨӨ ДУРСГАЛ, ДУРСГАЛТ ГАЗРЫН ОЛОН УЛСЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
ӨНӨӨДӨР “ХӨШӨӨ ДУРСГАЛ, ДУРСГАЛТ ГАЗРЫН ОЛОН УЛСЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА

Жил бүрийн 4 дүгээр сарын 18-ны энэ өдрийг ЮНЕСКО-гийн Ерөнхий Ассемблейгаас 1983 онд “Хөшөө дурсгал, дурсгалт газрын Олон улсын өдөр” болгон зарласан байдаг. Энэ өдрийг байгалийн болон соёлын өвийг хамгаалах, олон нийтэд сурталчлах, хойч үедээ өвлүүлэх зорилгоор тэмдэглэдэг. 2024 оны байдлаар дэлхийн 167 улсын нийт 1199 байгалийн болон соёлын өв Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн байна. 

Үүнээс: • 933 нь соёлын өв • 227 нь байгалийн өв • 39 нь хосолмол өв юм. 

Монгол Улсаас нийт 6 өв бүртгэгдээд байна. Байгалийн өвөөр: • Увс нуурын ай сав газар (2003) • Дагуурын ландшафт (2017) Соёлын өвөөр: • Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004) • Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор (2011) • Бурхан Халдун уул ба түүний тахилгат газар нутаг (2015) • Буган хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолбор (2023)

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
68
Сүүлийн 7 хоног:
132
Сүүлийн сар:
626
Нийт:
2429
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР