ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НОМЫН САНЧДАД ЧАДАВХЖУУЛАХ, АРГА ЗҮЙГЭЭР ХАНГАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-02-12

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НОМЫН САНЧДАД ЧАДАВХЖУУЛАХ, АРГА ЗҮЙГЭЭР ХАНГАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Өвөрхангай аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн нэрэмжит Өвөрхангай аймгийн Төв номын сантай хамтран "Номын санчдыг чадавхжуулах, арга зүйгээр хангах сургалт"-ыг 2025 оны 2 дугаар сарын 12, 13-ний өдрүүдэд Арвайхээр хотноо зохион байгууллаа.
Сургалтаар:
- Номын сангийн шинэлэг үйлчилгээ, орчин үеийн номын сангийн чиг хандлага,
- Коха программын нэгдсэн ойлголт,
- Цахим номын сан, цахим ур чадвар (Цахим уншлага гэж юу вэ?, Цахим уншлагыг дэмжих арга зүй),
- Номын санд боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж буй сайн туршлага,
- Уншигчдын сонирхлыг судлах арга зүй зэрэг сэдвээр хичээл орж, номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөгөө өглөө.
Холбоотой мэдээ