Sun Logo
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА, ГХУСАЗСЗ-ИЙН АЖЛЫН ХЭСЭГ ЭРДЭНЭБУЛГАН СУМАНД АЖИЛЛАЛАА
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА, ГХУСАЗСЗ-ИЙН АЖЛЫН ХЭСЭГ ЭРДЭНЭБУЛГАН СУМАНД АЖИЛЛАЛАА

Аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодоржоор ахлуулсан ажлын хэсгийн гишүүд, Эрдэнэбулган сумын ИТХ-ын дарга Л.Мөнх-Эрдэнэ, Эрдэнэбулган сумын Засаг дарга Т.Ганзориг нар сумын ИТХ-ын төлөөлөгчид, иргэдтэй нээлттэй уулзалт хийв. Эрдэнэбулган сумын Засаг дарга бөгөөд Цэцэрлэг хотын захирагч Т.Ганзориг уулзалтад оролцож, сумын хөгжлийн бодлого, хэрэгжүүлж буй ажлуудын талаар товч мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг анхааралтай сонссон юм. Тэрээр “Иргэдийн оролцоо бол хөгжлийн суурь. Бид иргэдтэйгээ хамтран, тэдний санал санаачилгыг бодлогын түвшинд тусган хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна” хэмээн онцоллоо. Уулзалтын үеэр иргэд дараах асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгцээ шаардлагатай байгааг илэрхийлсэн. Үүнд: -Үер усны аюулаас хамгаалах далан байгуулах; -Гудамж, замын гэрэлтүүлгийн цамхаг суурилуулах; -Хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах тогтолцоог бүрдүүлэх; -Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор хурд сааруулагч суурилуулах; -Хотын авто замын засвар шинэчлэл хийх; -Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зэрэг санал багтсан байна. Сумын удирдлагын зүгээс дээрх санал, хүсэлтийг цаашдын хөгжлийн төлөвлөгөөнд тусган, шат дараатайгаар хэрэгжүүлэхээр зорьж байгаагаа илэрхийллээ. Энэхүү нээлттэй уулзалт нь иргэдийн санал санаачилгыг сонсох, нутгийн удирдлагын ил тод, нээлттэй байдлыг хангах, бодлого шийдвэрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал ажил боллоо.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
108
Сүүлийн 7 хоног:
589
Сүүлийн сар:
1373
Нийт:
1963
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР