
Ям өвчнөөр битүү туурайтан амьтад, хүн өвчлөх ба уушиг, хамрын салст бүрхүүл, арьсны зарим хэсэгт идээт яр, булдруу үүсэх шинжээр илэрдэг ужиг халдварт өвчин юм.
📌Халдварын эх үүсвэр нь өвчтэй адуу бөгөөд түүний нус, хамрын шингэн, арьс салст бүрхүүлийн идээ гоождосоор үүсгэгч гадагшилж ус тэжээл, тоног хэрэгсэл зэргийг бохирдуулах бөгөөд хоол тэжээл, амьсгалын болон бэлгийн зам, мөн гэмтсэн арьсаар халдварлана. Үүнээс гадна дулаан улиралд цус сорогч ялаа, шумуулаар дамжиж тархаж болно. Ер нь мэдрэмтгий амьтдын дунд аажмаар тархан дэлгэрэх бөгөөд архаг, далд хэлбэрийн үед өвчний үүсгэгч байнга гадагшлаад байдаггүй. Ям өвчин байран маллагааны нөхцөлд бэлчээрийн маллагаатайг бодвол хурдан тархана.
📌Ям өвчний явч ЦОЧМОГ БА АРХАГ хэлбэрээр явагддаг тул илрэх шинж тэмдгийг орууллаа.
📌Ям өвчнийг адууны хуурамч ям, сахуу, хулгана яр зэрэг өвчнүүдээс ялган оношлох шаардлагатай тул доорх шинж тэмдэгүүд ажиглагдсан бол нэн түрүүн мал эмнэлэг, малын эмчдээ хандана.
📌Ям өвчний эмчилгээ боловсрогдоогүй бөгөөд шинжилгээгээр эерэг гарсан бол устгах заалттай байдаг.

