Sun Logo
"ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭН" ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАЦГААЯ АРГА ХЭМЖЭЭНД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 200 ГАРУЙ СУРАГЧ ОРОЛЦЛОО.
"ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭН" ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАЦГААЯ АРГА ХЭМЖЭЭНД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 200 ГАРУЙ СУРАГЧ ОРОЛЦЛОО.

"ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭН" ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАЦГААЯ АРГА ХЭМЖЭЭНД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 200 ГАРУЙ СУРАГЧ ОРОЛЦЛОО. Франц Улс Монгол Улстай хамтран "Нүүдлийн соёлын боловсрол, "Дэлхийн боловсрол", "Нүүдлийн соёлын зуслан" хөтөлбөр, Франц Улсад богино, дунд, урт хугацааны багш, сурагч солилцооны хөтөлбөр, "Менторшип"хөтөлбөр зэрэг боловсрол, соёлын цогц арга хэмжээг хэрэгжүүлж үүндээ орон нутгийГ татан оролцуулж байгаа юм. Энэ хүрээнд "Novis education" төвийн боловсрол, соёлын төвийн Ерөнхийлөгч Н.Мартин холбогдох бүрэлдэхүүний хамт Баянхонгор аймагт ажиллаж, "Тэмүжин" театрын авьяаслаг хүүхэд багачуудын тоглолтыг үзэн сонирхож, аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхантай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. ✅✅✅Мөн Баянхонгор болон бусад аймгуудаас Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан гадаад улсад суралцаж буй оюунтууд өөрсдийн туршлага, ур чадвар, эрдэм мэдлэгээс сурагчдад хуваалцаж, зөвлөгөө мэдээллээр ханган ажиллалаа. ✅✅✅2025 оны 05 сард Франц Улсад болох соёлын арга хэмжээнд Монгол Улсаас 21 хүүхэд оролцуулахаар болсны 12 хүүхэд нь Баянхонгор аймгаас шалгарч 60 гаруй жилийн түүхтэй "Аз жаргалын эрэлчин" түүхэн жүжгийн гол болон туслах дүрд тоглохоор сонгогджээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
54
Сүүлийн 7 хоног:
194
Сүүлийн сар:
664
Нийт:
2478
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР