
Кино урлагийн зөвлөлийн Ажлын албанаас кино урлагийн салбарын уран бүтээлчдэд мэдээлэл хүргэх зорилгоор үйл ажиллагаа, төсөл мэдүүлэх зөвлөмж, чадавхжуулах сургалт, кино төслийн танилцуулга, олон улсын кино наадмууд болон холбогдох хөтөлбөрүүдийн тухай чөлөөт уулзалт, нээлттэй өдөрлөг арга хэмжээг өргөжүүлэхээр төлөвлөж байна. Тус уулзалт нь Кино урлагийн зөвлөлийн үйл ажиллагааны тухай мэдээлэл хүргэх, салбарын уран бүтээлчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Хэлэлцэх сэдэв, хөтөлбөр: • Кино төсөл танилцуулах арга хэмжээ • Олон Улсын кино наадмуудын тухай болон тэдгээрт хэрхэн оролцох тухай • Кино урлагийг дэмжих сангийн ээлжит сонгон шалгаруулалтад төсөл мэдүүлэх зөвлөмж • Монгол Кино өдөрлөг арга хэмжээ • “Соёл урлагийн салбарын тайлбар толь” цувралын “КИНО” ботийн нэр томьёоны тайлбар толь бичигт санал авах Эхний удаагийн уулзалт нь 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулагдах тул уулзалтад оролцох уран бүтээлчид доорх холбоосоор хандан бүртгүүлнэ үү. Бүртгэл хаагдах хугацаа: 2025 оны 06-р сарын 03-ны өдөр, 12:00 цагт. 📅 Хэзээ: 2025 оны 06-р сарын 04-ний өдөр, 09:00-12:00 цагт. 📝 Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/.../1FAIpQLSdlx2NfzEZ.../viewform... Дэлгэрэнгүй мэдээллийг Ажлын албаны 51 262226 утсанд ажлын цагаар хандан авах боломжтой.