Sun Logo
ЖДҮ-ИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛД 47 АЖ АХУЙ НЭГЖ, НИЙТ 7,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСӨЛ ИРҮҮЛСЭН БАЙНА.
ЖДҮ-ИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛД 47 АЖ АХУЙ НЭГЖ, НИЙТ 7,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСӨЛ ИРҮҮЛСЭН БАЙНА.

Дундговь аймаг Улсын төсөв болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийг зарлан 2025 оны 03 сарын 08-ны өдрөөс 04-р сарын 07-ны өдрийн 17:30 минут хүртэл төсөл хүлээн авлаа. Тус хугацаанд төсөл боловсруулах, хавсралт материал бүрдүүлэх, журмын талаар зөвлөх үйлчилгээг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар Улсын бүртгэлийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын газар, Нийгмийн даатгалын газар, Төрийн цахим үйлчилгээний хэлтэс үзүүлэн ажиллаа. Улсын бүртгэлийн хэлтсээс 36 хуулийн этгээдийг үүсгэж байгуулж, 58 хуулийн этгээдэд нэмэлт өөрчлөлт оруулахад төрийн үйлчилгээг хүргэсэн байна. Улмаар 47 аж ахуй нэгж нийт 7,6 тэрбум төгрөгийн төслийг ирүүллээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
85
Сүүлийн 7 хоног:
364
Сүүлийн сар:
866
Нийт:
1538
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР