
Ахмад настан, өсвөр үеийнхний цахим ур чадварыг нэмэгдүүлэх, интернэт орчинд ажиллах, гар утсаараа төрийн үйлчилгээ авах мэдлэг олгох, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлэх зорилгоор ахмадын “ХУРДАН” клуб, өсвөрийн “ХУРДАН” клуб байгуулагдлаа.
🚀 📆 2025.04.26-ний энэ өдөр болсон нээлтийн үйл ажиллагаанд:
🤝 Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Хамтын ажиллагаа, хэрэглэгчдэд үйлчлэх хэлтсийн дарга Ж.Анхбаяр, аймгийн Засаг даргын Тамгын газрын ТЗУХ-ийн дарга Ц.Гончиг, аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Д.Сумаадагва нар оролцоо. Клубийн зохион байгуулалт нь уян хатан бүтэцтэй байх бөгөөд гишүүдийн тоог хязгаарлахгүй байх, клубийн үйл ажиллагааг чиглүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх үүрэгтэй Зөвлөх-чиглүүлэгч нь Хөвсгөл аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн албан хаагч нар байна. Харин клубийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах ахлагч, удирдагчийг гишүүд өөрсдөө сонгох юм.










