
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Торцай Янош-той уулзлаа.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалангаас Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло-д илгээсэн захидлыг гардуулав.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Монгол, Унгарын харилцаа нийгэм, эдийн засгийн олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхийг эрмэлзэж буйгаа илэрхийлэв.

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Торцай Янош Монгол, Унгарын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд өргөжин хөгжиж байгааг дурдаж, цаашид дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа нотоллоо.