Sun Logo
Албан хаагч, ажилтныг сонгон шалгаруулах журам
Албан хаагч, ажилтныг сонгон шалгаруулах журам

                                                                                                                 БАТЛАВ                                                                                                                                                                         

                                                                                                  САЙНШАНД СУМЫН ХҮҮХДИЙН 

                                                                                          1 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ 

                                                                                                                        Ж.СОДНОМЦЭРЭН 

 

       САЙНШАНД СУМЫН ХҮҮХДИЙН 1 ДҮГЭЭР  ЦЭЦЭРЛЭГИЙН АРГА ЗҮЙЧ, 

     БАГШ, АЖИЛТАНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

           2024-2025 он                                                                                        Сайншанд сум  

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  1. Бага, дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, “Нийслэлийн Боловсролын газрын дүрэм” – ийн 3.1.5 дахь заалтыг тус тус үндэслэнэ.

    1. Аймгийн цэцэрлэгийн хувьд багшлах боловсон хүчний нөөц, өрсөлдөөн дараалал ихтэй байдгаас үүдэн гарах сөрөг асуудлыг шийдвэрлэхэд цэцэрлэгийн эрхлэгч нарт дэмжлэг үзүүлэх, сургалтын байгууллагыг чадварлаг боловсон хүчнээр ханган бэхжүүлэхэд энэхүү журмын зорилго оршино. 

    2. Аймгийн цэцэрлэгийн арга зүйч, багш ажилтаны сул ажлын байранд ажиллах иргэнийг сонгон шалгаруулахтай холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна. 

    3. Шалгаруулалтыг явуулахдаа шударга, нээлттэй, ил тод, адил тэгш хандах зарчмыг баримтална.

ХОЁР. ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

  1. Сонгон шалгаруулалтыг цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг зохион байгуулах бөгөөд дэгийг боловсруулж мөрдөнө.

    1. Ажлын хэсэг мэргэжлийн онол арга зүй, ур чадварын түвшинг тогтоох шалгалтыг зохион байгуулна. 

    2. Сонгон шалгаруулалтын хугацаа товыг цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар тогтоож явуулна. 

    3. Байгууллагын сул орон тооны захиалга аймгийн боловсролын хэлтэс болон цэцэрлэгийн веб сайтаар мэдэгдэж нэгдсэн судалгаанд оруулж иргэдийг оролцох боломжоор хангана. 

    4. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг эрхлэгчийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг бүртгэнэ. 

ГУРАВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН АЖЛЫН ХЭСГИЙН ШАЛГАРУУЛАЛТ

  1. Сонгон шалгаруулалтын сэдэв агуулгыг ажлын хэсэг боловруулж нууцлалыг ажлын хэсэг хариуцна. 

    1. Сонгон шалгаруулах шалгалт нь аман ба бичгийн хэлбэртэй байна. Хэлбэрийг тухайн албан тушаалын онцлогоос шалтгаалж ажлын хэсэг тогтоох эрхтэй. 

    2. Сонгон шалгаруулалтад оролцогчид нь авбал зохих онооны 60%-аас доошгүйг авсан  тохиолдолд “Хангалттай” үнэлгээ авсанд тооцож дүнг онооны дарааллаар жагсааж ил тод мэдээлэн нөөцөд бүртгэнэ. Нөөцөд хадгалагдах хугацаа 1 хүртэл жил байна. 

    3. Цэцэрлэг нь иргэний тухай албан тушаалыг хашихад шаардлагатай харилцааны ур чадвар, мэдээлэл боловсруулалт асуудал шийдвэрлэх, МХТ ашиглах, багаар ажиллах, бусдад нөлөөлөх, бусдыг дэмжих ур чадвар, хувь хүний авьяас, төрийн алба болон боловсролын салбарын хууль эрх зүйн мэдлэгийн түвшинг тодорхойлоход чиглэсэн нэмэлт шалгалт авч болно. 

ДӨРӨВ. НЭР ДЭВШҮҮЛЭХ, АЖИЛД АВАХ

  1. Цэцэрлэгийн эрхлэгч нь сонгон шалгаруулалтад орж нөөцөд  бүртгэсэн иргэдээс сул ажлын байранд багшийг хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авах ба цэцэрлэгийн арга зүйчээр ажиллуулах тухай саналаа аймгийн боловсролын хэлтэсд хүргэнэ. 

    1. Аймгийн боловсролын хэлтэс нь нэр дэвшигч иргэнийг тухайн ажлын байрны тодорхойлолт шаардлагыг бүрэн хангаж байгаа эсэхийг

    2. Цэцэрлэгийн эрхлэгч нь цэцэрлэгийн арга зүйчээр ажиллуулах тухай Аймгийн  боловсролын хэлтэстэй зөвшилцөн зохих хууль журмын дагуу ажилд томилно. 

    3. Цэцэрлэгийн арга зүйчийн сул орон тоон дээр тухайн цэцэрлэгт 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн багшийг нэр дэвшүүлж Аймгийн  боловсролын газартай зөвшилцөн томилж болно. 

    4. Сургалтыг чанарыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор бусад цэцэрлэгийн багшийг сэлгүүлэн ажиллуулх эрх нь цэцэрлэгийн эрхлэгчид   нээлттэй байна. 

    5. Хөдөлмөрийн тухай хуулийн 35-р зүйлд заасан ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа тохиолдолд иргэнийг түр ажилд авах эрх нь цэцэрлэгийн эрхлэгчид нээлттэй байна. 

ТАВ. ХАРИУЦЛАГА

  1. Сонгон шалгаруулалтад хамрагдан “Хангалттай” үнэлгээ авснаас бусад иргэнийг авч ажиллуулахыг хориглоно. 

    1. Энэхүү журмыг зөрчсөн цэцэрлэгийн эрхлэгчид Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын шийтгэл ногдуулж болно. 

     

  2. Мэдээлэл хариуцагч: Эрхлэгч Ж.Содномцэрэн
  3. Утасны дугаар: 99288078
  4. Цахим хаяг:  Нэгдүгээр Цэцэрлэг Дэнж

 

   

  

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
20
Сүүлийн 7 хоног:
164
Сүүлийн сар:
589
Нийт:
2366
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР