Sun Logo
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ- ЗӨВЛӨГӨӨН ХӨВСГӨЛ АЙМАГТ
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ- ЗӨВЛӨГӨӨН ХӨВСГӨЛ АЙМАГТ

🔸Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Боловсролын салбарт жил бүр 100-гаас доошгүй нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох” зорилтыг тусгаж, анх 2021 оны 01 дүгээр сард Байнгын хорооны тогтоолоор Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын хэсэг байгуулагдаж, “Эрдэнэт үйлдвэр”-ээс нийгмийн хариуцлагынхан хүрээнд нийт 160.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлж, тус ажлыг 4 үе шаттайгаар хэрэгжүүлэх төлөвлөгөөг гарган ажилласан. 

 

🔸2020-2024 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд бүрэн хэрэгжиж дуусаагүй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих ажлын хүрээнд ажлыг үргэлжлүүлж, үр дүнг тооцох нь зүйтэй гэж үзэн УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрамаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. 

 

✅Энэ хүрээндээ Хөвсгөл аймгийн Боловсролын салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. 

 

✅✅УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам хэлсэн үгэндээ: 

📍Бид өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурлаар Боловсролын багц хуулийг шинэчлэн батлуулсан. Энэ хууль батлагдсанаар боловсролын харилцаанд зөвхөн сурагч, багш гэсэн хязгаарлагдмал зохицуулалтаас татгалзаж нийгмийн олон талт харилцаанд тулгуурлан эрх, ашиг, нийгмийн баталгаа, тасралтгүй хөгжил, тэгш хүртээмжийг хангах, ажлын байрны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, насан туршдаа суралцах зохицуулалтыг тусган ажиллахыг зорьж, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд засаглалын шинэчлэл, чадахуйд суурилсан мэргэжлийн удирдлага, цахим шилжилт, тэгш хамруулах, гүйцэтгэлээр санхүүжих, сурагчдын үнэлгээний системийг өөрчилж хүүхдийг амьдралд бэлдэх суурийг бүрдүүлсэн юм. Тиймээс цаашид бид үүнийгээ илүү өргөжүүлж, бататгаж, хэрэгжилтийг нь үр дүнтэй хангаж, энэхүү харилцааг боловсронгуй болгон сайжруулж, ирээдүйд боловсролын байгууллагад олон хүн ажиллах хүсэл, тэмүүллийг бий болгох хэрэгтэй гэж үзэж байна. 

📍Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Боловсролын салбарт жил бүр 100-гаас доошгүй нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох” зорилтыг тусгаж, “Эрдэнэт үйлдвэр”-ээс нийгмийн хариуцлагынхан хүрээнд нийт 160.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлж, тус ажлыг 4 үе шаттайгаар хэрэгжүүлэх төлөвлөгөөг гарган ажилласан. Энэхүү үйл ажиллагааг үргэлжлүүлж, үр дүнг нь тооцох хэрэгцээ шаардлага байна. 

📍Цаашлаад Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ерөнхий боловсролын сургалтын чанарыг дэлхийн жишигт нийцүүлэх зорилгоор олон улсын ПИСА үнэлгээнд хамруулж, үндэсний чанарын үнэлгээний тогтолцоог бэхжүүлнэ” гэсэн зорилтыг тусгаснаар Монгол Улс 2022 онд анх удаа ПИСА үнэлгээний шалгалтад оролцсон нь манай улсын боловсролын системийн хөгжилд чухал алхам болсон. Монгол Улсын хэмжээнд нийт 7276 сурагч уг шалгалтад хамрагдаж, 81 орноос математикийн чиглэлээр 47-д, Байгалийн ухааны чиглэлээр 50-д, Унших чадвараар 36-д, амьдралын сэтгэх чадвараар 29-д жагссан. Энэхүү үнэлгээг нухацтай авч үзвэл, хэдийгээр бидний хүүхдүүд бусад оронтой харьцуулахад доогуур үнэлэгдсэн ч боловсролын түвшинг тодорхойлж, сургалтын чанараа ахиулж, олон улсын үнэлгээний үзүүлэлтийг нэмэгдүүлэх нь та бидний эрхэм зорилго юм. 

📍Бид цаашид боловсролын системийг шинэчлэх, хуулийн хэрэгжилтийг хангах, бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсруулах, төсөв, санхүүгийн оновчтой хуваарилалтыг хийхэд анхаарч илүү дуу хоолойгоо хүргэж, үзэл бодлоо илэрхийлж, хамтран ажиллах хэрэгтэй гэж үзэж байна. 

📍Мөн Засгийн газраас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны Боловсролын зорилтод “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлнэ” хэмээн тусгасан бөгөөд 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан. 

 

📍📍Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргын хувьд дээрх ажлыг хэрэгжүүлэх чиглэлээр та бүхнээс гаргасан хүсэлт, цаашдын хөгжлийн зорилт, түүнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, Улсын Их Хурал болон Засгийн газарт уламжлан зохистойгоор шийдэхэд анхаарч ажиллаж байгаагаа онцоллоо. 

 

Энэ үеэр Боловсролын салбарын удирдах ажилтнууд салбарын өмнө тулгамдсан асуудлаа хэлэлцэж, шийдлүүдийн талаар санал бодлоо илэрхийллээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
32
Сүүлийн 7 хоног:
176
Сүүлийн сар:
629
Нийт:
2489
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР