
Говийн бүсийн Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгийн төрийн албан хаагчдыг хамруулж буй нэгдсэн зөвлөгөөн арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Зөвлөгөөний эхний өдөр •Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэглээ хэлэлцүүлэг- Ёл кино театрт * Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэглээ хэлэлцүүлэг- Аймгийн ЗДТГ-т * Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэглээ хэлэлцүүлэг- Хан-Уул Кинг танхимд * Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн карьер хөгжлийг дэмжих, төрийн албан дахь удирдах түвшний жендер” сургалт- 5-р сургуульд * “Төрийн алба-Цахим технологийн хэрэглээ” хэлэлцүүлэг- Аймгийн ЗДТГ-ын Говь танхимд * “Төрийн алба-Бидний ирээдүй” уулзалт Даланзадгад сумын ЗДТГ тус тус 2025.04.21-ний өдөр 09:00-12:00 цагийн хооронд үргэлжилж байна.