
Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд ерөний боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад “Монгол улсын үндэсний бөхийн 20 дахь аварга С.Мөнхбат “Монгол мөрөөдөл", Боловсролын сайдын эрүүл мэндийн боловсрол хариуцсан зөвлөх О.Цэцэгбал "Өсвөр насны эрүүл мэнд, сайн сайхан байдал" сэдвүүдээр лекц орлоо. Мөн "Бор аварга" сантай хамтран ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зарласан “Монгол мөрөөдөл" сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 11А ангийн сурагч Г.Баатардалай, 12Б ангийн сурагч Ш.Мягмармаа нарын эсээ бичлэг шалгарсан байна. Шалгарсан сурагчид болон эсээ бичлэгийн уралдаанд оролцсон нийт хүүхдүүддээ сурлагын амжилт хүсье.