
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян ДХИС-ийн Удирдлагын академийн Онцгой байдлын удирдлага, стратегийн тэнхимийн дэд профессор, дэд хурандаа Э.Ууганбаярыг докторын зэрэг хамгаалсанд нь баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ. Дэд хурандаа Э.Ууганбяар нь өнгөрөгч гуравдугаар сард “Галын аюулгүй байдлын эрсдэлийн удирдлага, түүнийг боловсронгуй болгох арга зам” сэдвээр аюулгүй байдал судлалын докторын зэрэг хамгаалсан юм. Энэхүү судалгааны ажил нь галын аюулгүй байдлын эрсдэлийн удирдлагын онолд тулгуурлан галын аюулгүй байдлын эрсдэлийн удирдлагыг боловсронгуй болгох асуудлыг судалж, түүнийг боловсронгуй болгох арга замыг тодорхойлсон гэдгээрээ онцлог болохыг энэ үеэр танилцууллаа.