Sun Logo
АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА БӨГӨӨД ГХУСАЗСЗ-ИЙН ДАРГА Ж.МӨНХЧУЛУУН ТУС ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА БӨГӨӨД ГХУСАЗСЗ-ИЙН ДАРГА Ж.МӨНХЧУЛУУН ТУС ХЭЛТСИЙН  ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Шүүх шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн хошууч О.Мөнхбаяр байгууллагын үйл ажиллагаагаа танилцуулж, хэлтсийн алба хаагч нартай уулзаж санал хүсэлтийг сонслоо.

Аймгийн Шүүх шинжилгээний хэлтэс дараах санал хүсэлтийг тавилаа. 

Лабораторийн барилга шинээр барих болон барилга барих газрын асуудалд дэмжлэг үзүүлэх, холбогдох байгууллагад уламжлах 

Албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад аймгийн Хүний нөөцийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд ажил мэргэжлийн онцлог байдлыг харгалзан үзэж, дэмжлэг үзүүлэх, 

Албан хэрэгцээнд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах 

Томилогдон ирж буй албан хаагч нарын орон сууцны асуудлыг орон нутгаас анхаарах 

Аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун саналыг сонсоод зарим шийдвэрлэх боломжтой арга хэмжээг шийдвэрлэж, 

Шүүх шинжилгээний хэлтсийн үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
98
Сүүлийн 7 хоног:
507
Сүүлийн сар:
1410
Нийт:
2039
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР