Sun Logo
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРООНЫ ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРООНЫ ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалтын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгох дэд хорооны ажлын хэсэгт ажиллах төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулалтад урьж байна.
Тавигдах шаардлага.
Дэд хорооны бүрэлдэхүүнд төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын нийт 4 төлөөлөл оруулах бөгөөд төлөөлөл нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна: Үүнд:
-Эдийн засаг, санхүү, бизнес, инженер, эрх зүйн чиглэлээр бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байсан эсхүл тухайн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай;
-Сүүлийн гурван жилд төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан албан тушаал хашиж байгаагүй;
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл, өөрийн намтар, ажлын туршлагын талаарх танилцуулга
- Иргэний үнэмлэхийн лавлагаа
- Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх
- Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй тухай тодорхойлолт
- Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа
- Төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллага нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан талаарх танилцуулга, тайлан.
Хүлээн авах хугацаа байршил:
Холбогдох материалыг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цаг хүртэлх хугацаанд Хүнс, хөдөө аж ахуйн газрын 1 давхрын 106 тоот өрөөнд хүлээж авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 88063644 утсаар тодруулах боломжтой
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
85
Сүүлийн 7 хоног:
364
Сүүлийн сар:
866
Нийт:
1524
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР