Sun Logo
Иргэн, аж ахуй нэгжүүдэд зориулсан уулзалт, сургалтыг зохион байгууллаа
Иргэн, аж ахуй нэгжүүдэд зориулсан уулзалт, сургалтыг зохион байгууллаа

Тус Гаалийн газраас 2025 оны 04 сарын 11-ний өдөр МУ-ын ЗГ-аас мал, амьтны эрүүл мэндийн талаар хэрэгжүүлж байгаа бодлого, олон улсын гэрээ, конвенц, холбогдох хууль тогтоомж, стандарт тэдгээрийн хэрэгжилт, гаалийн хорио цээрийн хяналт шалгалтын чиг үүрэг, амьд мал, амьтныг гаалийн хилээр нэвтрүүлэхэд тавигдах хорио цээрийн болон бүрдүүлэлтийн горимын шаардлагын талаар мал, амьтны гадаад худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдлэг олгох, мэдээлэл түгээх зорилгоор сургалт, уулзалтыг зохион байгууллаа.

Сургалтад Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газар, Цэвэр цусны адуу гадаадаас авах, гадаадад гаргагчдын “ХҮЛЭГ” холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн 32 төлөөлөл оролцсон ба оролцогчдод Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Хорио цээрийн албанаас АУГТЭБУХНҮХЦХШ тухай хууль, Гаалийн тухай хууль, ЗГ-ын 2003 оны 173 дугаар тогтоолоор батлагдсан “Амьтан, ургамал түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хяналт шалгалт хийх журам”-ын талаар, Мал эмнэлгийн газраас “Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр Засгийн газраас барьж буй бодлого, хөтөлбөрүүд”, Монголын цэвэр цусны англи адуу үржүүлэгчдийн холбооноос “Цэвэр үүлдрийн адууг сонгох, анхаарах асуудал”-ийн талаар мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө өгч, харилцан санал солилцов.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
61
Сүүлийн 7 хоног:
125
Сүүлийн сар:
619
Нийт:
2417
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР