Sun Logo
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН УЛСЫН ҮЗЛЭГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН УЛСЫН ҮЗЛЭГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ  БАЙНА

Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн, үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын /ахлах/ байцаагч нар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр баталсан Онцгой байдлын ерөнхий газрын харьяа газар, хэлтэс, анги, салбаруудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн улсын үзлэг зохион байгуулах ажлын хэсгийн удирдамжийн дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр ангийн үйл ажиллагаанд 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн улсын үзлэгийг зохион байгуулж ажиллаж байна. Үзлэгээр төрийн тусгай алба хаагчдын амь нас эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, болзошгүй осол гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд чиглэгдэнэ. Улсын үзлэг үргэлжилж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
120
Сүүлийн сар:
567
Нийт:
2373
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР