Sun Logo
“МОНГОЛЫН КИНО УРЛАГ ДАХЬ ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН ӨНӨӨГИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
“МОНГОЛЫН КИНО УРЛАГ ДАХЬ ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН ӨНӨӨГИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

"Монгол кино судлал" эрдэм шинжилгээний хурлын үеэр Кино урлагийн зөвлөлөөс “Монголын кино урлаг дахь оюуны өмчийн эрхийн өнөөгийн тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав. Энэхүү хэлэлцүүлгээр одоо мөрдөгдөж буй оюуны өмч болоод зохиогчийн эрхийн тухай хууль эрх зүйн орчин, хариуцлага хүлээлгэх хуулийн заалт зэргийг танилцуулсан юм. Мөн цаашид оюуны өмч, зохиогчийн эрхийг сайжруулах нөхцөл, арга барилын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн модератороор Кино Урлагийн зөвлөлийн гишүүн, продюсер Д.Онондорж ажиллаж панелистуудаар: • Ч.УНДРАЛ (Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга) • Ч.ЭРДЭНЭБАЯР (Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн газрын ахлах мэргэжилтэн) • Н.ЭРБОЛД (Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч) • Б.ГАРАМХАНД (Кино найруулагч) • Б.АМАРСАЙХАН (Кино найруулагч) • Б.НАРАНБАТ (Номадиа Пикчерс Ерөнхий продюсер) нар оролцов. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Монголын кино урлагийн өнгөрсөн түүхийг эргэн харах, өнөөдрийн хөгжлийн түвшинг тодорхойлох, ирээдүйн чиг хандлагыг хамтдаа хэлэлцсэн чухал уулзалт болж өндөрлөлөө.

 Хэлэлцүүлгийн шууд дамжуулалтыг бүтэн үзэх холбоос: 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
58
Сүүлийн 7 хоног:
121
Сүүлийн сар:
616
Нийт:
2417
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР