
“Шулуун далавчтан” НҮТББ болон Монгол-Канадын хамтарсан “Арамат” төслөөс хамтран зохион байгуулсан “Байгалийн нөөц-Бэлчээр хамгаалал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын бакалаврын оюутны илтгэлийн уралдаанд Онцгой байдлын сургуулийн 631 дүгээр дамжааны сонсогч О.Амартүвшин “Дижитал шилжилт ба ухаалаг системийн хэрэглээ: Зудын гамшгийн эрсдэлийг бууруулах боломж” сэдэвт илтгэл хэлэлцүүлж, гутгаар байрт шалгарлаа.
Мөн тэрээр Монгол-Канадын хамтарсан төсөлд ажиллах санал хүлээн авсан бөгөөд олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын судалгаа, мэргэжлийн хөгжлийн хувьд томоохон эхлэлийг бий болгоод байна. Удирдагчаар ДХИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Гамшиг судлалын төвийн эрхлэгч, доктор, дэслэгч Б.Одгэрэл ажилласан юм.