
Бангкок хотноо 2025 оны 4 дүгээр сарын 21-25-нд болж буй НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 81 дүгээр чууганы үеэр болсон тус комиссын Ази, Номхон далайн статистикийн хүрээлэн, Ази, Номхон далайн гамшгийн мэдээллийн менежментийн төв, Ази, Номхон далайн хөдөө аж ахуйн тогтвортой инженерчлэл, машин механизмын төвийн Удирдах зөвлөлийн 2025-2028 оны гишүүний сонгуульд Монгол Улс нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, амжилттай сонгогдов.
Манай улс өмнө нь тус комиссын харьяа Ази, Номхон далайн Статистикийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн 2019-2022 оны гишүүнээр, мөн Ази, Номхон далайн Гамшгийн мэдээллийн менежментийн төвийн Удирдах зөвлөлийн 2019-2022, 2022-2025 оны гишүүнээр, мөн Ази, Номхон далайн Хөдөө аж ахуйн тогтвортой инженерчлэл, машин механизмын төвийн Удирдах зөвлөлийн 2003-2005 оны гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.