Sun Logo
“ХҮҮХЭД ТӨВТЭЙ” PBL, TIME MANAGEMENT, 3P ТӨСӨЛ ...
“ХҮҮХЭД ТӨВТЭЙ” PBL, TIME MANAGEMENT, 3P ТӨСӨЛ ...

“ХҮҮХЭД ТӨВТЭЙ” PBL, TIME MANAGEMENT, 3P төслийн "project based learning & time management" төслийн хэрэгжилт, үр дүнг танилцуулах, сонгон шалгаруулах үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч та бүхнийг урьж байна. 

 

✅Солонгос улсын “Dreamy school”-ийн хэрэгжүүлдэг PBL, time managment хөтөлбөр нь хүүхэд нэг бүрийн сонирхолд тулгуурлан “Мэдлэг, төлөвшил, хандлага”-ыг хөгжүүлэх цогц хөтөлбөр юм. Хөтөлбөр хэрэгжсэн сургуулийн сурагчид цагийн үнэ цэнийг ойлгож, зорилгоо тодорхойлон цагийг үр дүнтэй ашиглаж хандлагаа өөрчилснөөр мэдлэгээ тэлж, чадвараа ахиулж хандлагаа өөрчлөхөд нөлөөлөх төдийгүй суралцахуй ба инновацын буюу 4С чадвар буюу харилцаа, хамтран ажиллах, шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч байх чадварыг эзэмшдэгээрээ давуу талтай. 

 

Монгол улсад 2024 оноос Сонгинохайрхан дүүргийн Гэрэлт Ирээдүй сургууль, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 40, 93, 113, 51, 47, Сэтгэмж сургуулиудад туршилтаар хэрэгжүүлж байна. 2025 оны 05 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд тус хөтөлбөр хэрэгжсэн сургуулиудын тайлан, хөтөлбөрийн үр дүнг танилцуулах өдөрлөг болох бөгөөд дараагийн сургуулийг хэрхэн сонгон шалгаруулах тухай удирдамжийг танилцуулах юм. Энэхүү өдөрлөгт ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш ажилтан та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 

 

Хаана: Монголын хүүхдийн ордон 

Хэзээ: 2025.05.01-2025.05.02-ны өдрүүдэд 09:00-17:30 цагийн хооронд зохион байгуулагдана.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
21
Сүүлийн 7 хоног:
136
Сүүлийн сар:
838
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР