Sun Logo
ХҮМҮҮЖИГЧДЭД ХӨДӨЛМӨРИЙН ДАДАЛ ОЛГОХ ГАР УРЛАЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХҮМҮҮЖИГЧДЭД ХӨДӨЛМӨРИЙН ДАДАЛ ОЛГОХ ГАР УРЛАЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 417 дугаар нээлттэй хорих анги алба хаагчдын хөгжлийг дэмжих, хүмүүжигчдийг нийгэмшүүлэх, хөдөлмөрийн дадал олгох, суллагдсаны дараа бие даан амьдрах чадвар, төлөвшлийг төлөвшүүлэх зорилгоор Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран гар урлалын сургалтад хамрууллаа. 

Энэ хүрээнд 8 алба хаагч, 25 хүмүүжигч лааны болон гипсэн урлал, тосон саван, ванны бөмбөлөг, өрөөний үнэртүүлэгч, ипокси буюу шингэн шилэн урлал, давсан урлал, нэхмэл буюу сүлжмэл гутал үйлдвэрлэлийн сургалтад хамрагдаж, 8 нэр төрлийн 310 ширхэг бүтээлийг урлалаа. 

Тус ангиас цаашид алба хаагчид болон хүмүүжигчдэд мэргэжлийн болон ур чадвар олгох сургалтыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
38
Сүүлийн 7 хоног:
485
Сүүлийн сар:
1573
Нийт:
2314
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР