Sun Logo
Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн багш нар “Сод-Эрдэм” ерөнхий боловсролын сургуульд ажиллалаа.
2025-04-14
Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн багш нар “Сод-Эрдэм” ерөнхий боловсролын сургуульд ажиллалаа.

✅Аймгийн Засаг дарга энэ оны 1 сард Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний хүрээнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар,“Сод-Эрдэм” Ерөнхий боловсролын сургууль“-тай хамтран 2025 оны 04 дүгээр сарын 14, 15 нд “Эрүүл мэндийг дэмжих”өдөрлөгийг зохион байгууллаа. 

✅Өдөрлөгөөр “Сод-Эрдэм” Ерөнхий боловсролын сургуулийн 117 ахлах ангийн сурагчдад “Мансууруулах эм бодисоос урьдчилан сэргийлэх”, “Гэр бүл төлөвлөлт”, “БЗДХӨ-нөөс сэргийлэх”, “Анхны тусламж үзүүлэх” арга зүйн чиглэлээр онол, дадлага хосолсон сургалтыг зохион байгууллаа. Мөн 76 багш ажилчдыг уламжлалт болон дотрын эмчийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулж, эрүүл мэндийн зөвлөгөө өгөв.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
32
Сүүлийн 7 хоног:
176
Сүүлийн сар:
629
Нийт:
2489
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР