Sun Logo
Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт боллоо
 Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт боллоо

Булган аймагт хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, хөгжлийн төлөвлөгөөгөө хэлэлцлээ. Хойд бүсэд Орхон, Булган, Хөвсгөл аймаг хамаардаг. Энэ бүс нутгийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж ахуйн үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлэхээр Засгийн газар хөтөлбөрт тусгажээ. Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны үеэр Хойд бүсийн хөгжил-2040, Бүсийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрүүд, Бүсийн хөгжил, эрх зүйн орчин, Бүсийн онцлог-харьцуулалт зэрэг сэдвээр таван салбар хэлэлцүүлгийг өрнүүллээ. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Хойд бүсийн хөгжид-2040” салбар хуралдаанд панелистаар оролцон бүсийн хөгжлийн талаар авч хэрэгжүүлж буй бодлого, онцлог давуу тал, нөөц боломж, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн талаар танилцуулж, зорилтот хөтөлбөр, дунд хугацааны бодлогын баримт бичгийн төсөлд иргэдийн санал хүсэлтийг сонсож,санал бодлоо илэрхийлсэн байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
134
Сүүлийн сар:
836
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР