Sun Logo
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ “САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ “САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА

“Санамж бичиг”-т Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Энхболд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Б.Нямгомбо нар гарын үсэг зурав.

 

Хамтын ажиллагааны хүрээнд:   

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн авлага, эргэн төлөлтийг биелэлтийг нэмэгдүүлэх;   

Нийтийг хамарсан ажилд хамтын ажиллагааг өргөжүүлэх;   

Шуурхай мэдээлэл солилцох үйл явцыг цахимжуулах;   

Орон нутгийн алба хаагчдын хамтарсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр хамтран ажиллах юм.   

 

Тус арга хэмжээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын дарга Б.Халиунаа, Шийдвэр гүйцэтгэх албаны Дотоод хяналтын хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд нар оролцлоо. 

 

Шүүхийн шийдвэртэй авлага барагдуулалтыг өмнөх оноос 2025 онд 40% -с дээш нэмэгдүүлэхийн төлөө 2 тал хамтран ажиллах болно.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
30
Сүүлийн 7 хоног:
140
Сүүлийн сар:
643
Нийт:
2467
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР