Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголт, зээлийн банк (KfW)- aaр дамжуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хэрэгжүүлж буй "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II,III төсөл"-ийн санхүүжилтээр Ховд аймгийн Чандмань, Зэрэг сумдад Финлянд улсын Вайсала үйлдвэрийн AWS-310 цаг уурын хэмжлийн бүрэн автомат станцыг 2025 оны 04 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд станцуудыг сумдад хүргэж, суурилуулах үйл ажиллагааг амжилттай гүйцэтгэж, шинжилгээ судалгааны ажлын тасралтгүй байдлыг ханган улсын сүлжээнд холболоо. Тус автомат станцын онцлог нь салхины мэдрүүр нь долгионоор салхины зүг хурдаа хэмждэг нарийвчлал өндөр, цанталт мөстөлт үүссэн ч салхи хэмжих давуу талтай. Энэхүү дэмжлэгийн үр дүнд цаг уурын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зарлан мэдээлэх чадавх сайжирч, орон нутгийн уур амьсгалын нөөц бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр болох юм. Дээрх автомат станцын аюулгүй, тогтвортой ажиллагааг хангах газардуулгын санхүүжилтийг шийдэж хамтран ажилласан Зэрэг, Чандмань сумдын удирдлагуудад талархал илэрхийлье.

