Арга хэмжээний 2 дахь өдөр үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанд

АНУ-ЫН “БОСТОН КОНСАЛТИНГ ГРУПП”-ИЙН ЗӨВЛӨХ ЖЕММИ КЭЙР “МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ БА ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ УРЬДЧИЛСАН БАЙДЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА

ССАЖЗЯ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, “Бостон консалтинг групп”-ийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын аялал жуулчлалын салбарт шинэ стратеги боловсруулах Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд бодлогын зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.

Мөн улирлын хамаарлыг бууруулах, жуулчдад тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх арга замыг боловсруулахад дэмжлэг үзүүлнэ.
- Зах зээлийн салбар
- Бүтээгдэхүүн хөгжүүлэлт
- Хууль эрх зүй, стандарт гэсэн 3 салбар хуралдаанаар үргэлжилж байна.