Sun Logo
"BAYANKHONGOR C 2025" РУБИК ШООНЫ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
"BAYANKHONGOR C 2025" РУБИК ШООНЫ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

"Bayankhongor C 2025" Аймгийн Засаг даргын нэрэмжит Рубик шооны аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өнөөдөр /2025.04.26/ Баянхонгор аймагт албан ёсоор зохион байгуулагдаж байна. 

 

Тус тэмцээнийг "Номгон" рубик шооны үүсгэн байгуулагч, Номундалай сургуулийн 11е ангийн сурагч Э.Энхманлай санаачилсан бөгөөд түүний санаачилгаар Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, "Монголын хурдны шоочдын холбоо (MSA), Монголын үнэн шоочдын холбоо (Cubing Mongolia) хамтран зохион байгуулж байна. 

 

Дотоодын албан ёсны тэмцээнийг зохион байгуулагчаар Дэлхийн шооны холбооны төлөөлөгч Ө.Мягмардорж, Г.Маралгоо, Монголын хурдын шоочдын холбоо НҮТББ-ын тэргүүн Н.Сэргэлэнбат, Холбооны гишүүн А.Алимаа нар ажиллаж байна. 

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан оролцож, үг хэлсэн бөгөөд тэрээр оюуны спортын хөгжлийг дэмжих, хүүхэд залуусын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд энэхүү тэмцээний ач холбогдлыг онцлон тэмдэглэв. 

 

Тэмцээнд Баянхонгор, Говь-Алтай аймгаас нийт 100 орчим оролцогч бүртгүүлсэн бөгөөд 3x3, 2x2, 4x4 зэрэг 3 төрлөөр 18 насны ангилалд хурд, ур чадвараа сорин өрсөлдөж байна. 

 

Энэхүү тэмцээн нь орон нутгийн залуусын оюуны спортыг дэмжих, олон улсын стандарттай уралдаанд оролцох боломжийг бүрдүүлж байгаа төдийгүй Рубик шооны спортын хөгжилд чухал түлхэц өгч байна.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
134
Сүүлийн сар:
836
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР