Sun Logo
“НАУРЫЗ АРУЫ-2025” УРАЛДААНЫ УДИРДАМЖ
“НАУРЫЗ АРУЫ-2025” УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Казах үндэсний хаврын баяр Наурызын баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “НАУРЫЗ АРУЫ-2025” уралдаан сүүлийн жилүүдэд мартагдсан билээ. Иймд үндэсний өв соёлыг сурталчилсан уралдааныг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Б.Ахтаны нэрэмжит аймгийн төв номын сантай хамтран зохион байгуулна.

Уралдааны зорилго: Ард түмний дундаас авьяас чадвартай, өөртөө итгэлтэй охид бүсгүйчүүдийг таниулах, үндэсний өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Зохион байгуулагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Б.Ахтаны нэрэмжит аймгийн төв номын сан

Хэзээ: 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 18:00 цагт

Хаана: М.Хурманханы нэрэмжит Хөгжимт Драмын Театрт

Уралдааны журам:
1. Оролцогчдын товч танилцуулга - 3 мин
2. Авьяас чадвар (гоц үзүүлбэр) - 3 мин
3. Үндэсний хувцасны зохицол (үндэсний хувцасны үзүүлбэр) - 2 мин
4. Өв соёл, ёс заншлын тухай асуулт (сугалааны журмаар явагдана) - 3 мин
5. Тайзны соёл, хувцаслалт (чөлөөт хувцаслалт) - 1 мин
6. Гар урлал (тусгай даалгавар) Жіп иіру - 5 мин
7. Хоол хийх- Казах үндэстний үндсэн хоол болох Бесбармакын Жайма хийх 5 мин

Оролцогчдод тавигдах шаардлага:
1. Үзэсгэлэнтэй, ухаантай, өөртөө итгэлтэй охид бүсгүйчүүд
2. 16-30 насны охид бүсгүйчүүд
3. Үндэсний хувцасны зохицол
4. Тайзны соёл, хувцаслалт

Бүртгэл: Оролцогчдыг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Б.Ахтаны нэрэмжит аймгийн төв номын санд бүртгэнэ.

Шагнал:
Гранпри: ӨРГӨМЖЛӨЛ, мөнгөн шагнал
1-р байр: ӨРГӨМЖЛӨЛ, мөнгөн шагнал
2-р байр: ӨРГӨМЖЛӨЛ, мөнгөн шагнал
3-р байр: ӨРГӨМЖЛӨЛ, мөнгөн шагнал
Тусгай байр : ӨРГӨМЖЛӨЛ, мөнгөн шагнал

Мэдээлэл авах утас: 95425353, 88779952, 94785000

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
31
Сүүлийн 7 хоног:
149
Сүүлийн сар:
588
Нийт:
2373
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР