
Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Хойд бүсийг ОХУ болон Европын орнуудтай эдийн харилцааг өргөжүүлж, Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав газрын эко систем, байгаль, түүх, соёлын өвд тулгуурлан аялал жуулчлал, амралт сувилал, хүнд үйлдвэрлэлээр төрөлжсөн “Аялал жуулчлал, аж үйлдвэрлэлийн хөгжлийн бүс” болгон хөгжүүлэхээр тусгасан. Ингэж хөгжүүлэхэд харилцаа холбооны дэд бүтэц чухал үүрэг гүйцэтгэнэ.
Хойд бүсэд Булган, Орхон Хөвсгөл аймгууд хамаарч байгаа бөгөөд Монгол Улсын хүн амын 9.1 хувь буюу 305,917 иргэн оршин сууж байна. Нийт 84,781 өрх аж төрж байна.
Эдгээр гурван аймаг бүгд шилэн кабельд холбогдсон.
Орхон аймгийн хувьд:
Бүх сумд шилэн кабельд холбогдсон
22 багаас 3 баг нь 4G сүлжээнд холбогдсон бол 19 багт 3G сүлжээ байна.
Хөвсгөл аймгийн хувьд:
23 сумаас 22 нь шилэн кабельд холбогдсон
1 сум шилэн кабельд холбогдоогүй
125 багаас 25 баг 4G сүлжээтэй, 92 баг 3G сүлжээнд холбогдсон, 8 баг сүлжээгүй байна.
Булган аймгийн хувьд:
Бүх сумд шилэн кабельд холбогдсон
74 багаас 18 баг 4G сүлжээтэй, 46 баг 3G сүлжээнд холбогдсон, 10 баг сүлжээгүй байна.
Иймд бид энэ 2025 онд дээрх хоёр аймгийн 17 цэгт сүлжээ оруулахаар ажиллаж байна.
Хөвсгөл - 11 цэг
Булган - 6 цэгт тус, тус сүлжээ оруулна.
Хойд бүсийн өргөтгөсөн хурал 2025 оны 04 дүгээр сарын 28-нд Булган аймагт зохион байгуулагдана.