Sun Logo
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудал хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” уулзалт боллоо
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудал хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” уулзалт боллоо

    Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг, байгууллагуудын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудал хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах уулзалт, сургалт боллоо.   

      Тус яамны Сургалт, сурталчилгаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн газрын дарга Г.Эрдэнэбулган нээж хэлсэн үгэндээ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, тэдний оролцоог нэмэгдүүлэх нь хүний эрхийн үндсэн зарчмын нэг бөгөөд манай улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч буй чухал чиглэл билээ.  

      Энэ ч үүднээс бодит хэрэгцээ, шаардлагыг үндэслэн, та бүхний мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, цаашдын ажлын уялдаа холбоог сайжруулахад энэхүү уулзалт, сургалт чухал үүрэг гүйцэтгэх юм. 

      Цаашид бид хамтын хүчин чармайлтаар байгууллагын тэр дундаа хууль зүйн салбарын түвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодитоор хангах, хүний эрхэд суурилсан нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлэх, дуу хоолойг хамгаалах үйлсэд бодитой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна” гэдгийг онцлов.   

        Сургалтын үеэр Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар, Хөгжлийн бэрхшээлтэй, хүнийн хөгжлийн ерөнхий газрын Хөгжлийн бэрхшээлийн судалгаа, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Х.Сансармаа “Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хууль эрх зүйн орчин”, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Шүхэр нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх захирал И.Нарантуяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлаар ажилладаг төрийн бус байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллах талаар мэдээлэл хийж, санал солилцлоо.  

    Уулзалтын төгсгөлд Сургалт, сурталчилгаа хөтөлбөрийн хэрэгжилтийн газрын Ахлах мэргэжилтэн Ц.Хишгээ Салбар зөвлөлийн 2025 оны нэгдүгээр улирлын тайлангийн талаар товч танилцуулав. 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
134
Сүүлийн сар:
836
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР