
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газартай хамтран өсвөр үе, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх “ХУРДАН” клубийг байгуулахаар тохиролцлоо. Тус клубийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын дэргэд байгуулж, Монгол Улсын Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хөгжүүлэхээр талууд санал нэгдлээ. Клубийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “МОНГОЛ ХҮҮХДҮҮД 2025” үйл ажиллагааны үеэр “ХУРДАН” клубийг албан ёсоор нээхээр болсон юм.

Уулзалтад: - Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар - Чанар хяналтын газрын дарга И.Хайратбек - Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын дарга М.Уранчимэг - Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунзаяа - Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд - Боловсролын ерөнхий газрын Цахим шилжилт нэгдсэн статистикийн газрын дарга Б.Дэмэддорж - Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин - Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Мэдээллийн технологийн газрын ахлах мэргэжилтэн С.Алтанзул болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин бага ангийн сургалтын хөтөлбөрт цахим ур чадвар олгох тухай шинэ агуулга нэмэгдэж байгаатай холбогдуулан энэхүү клубийн үйл ажиллагаа нийслэлийн бодлогын чиглэлтэй нийцэж байгааг онцоллоо. Цаашлаад багшийн ур чадварыг дээшлүүлэх, клубийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэхэд “ХУРДАН” клуб чухал дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд “ХУРДАН” клубийг дүүрэг бүрт бүсчлэн хөгжүүлэх саналыг дэмжиж, шаардлагатай төсвийг нийслэл хариуцах боломжтой гэдгийг онцлов. Цаашид Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар болон Нийслэлийн боловсролын байгууллагууд хамтран цахим боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, салбарын ирээдүйн хүний нөөцийг бэлтгэхэд бодитой хувь нэмэр оруулахыг зорьж байна.
